эзэн

Wiktionary-с

Монголоор[засварлах]

Үгийн гарал[засварлах]

Үгийн дуудлага[засварлах]

[eʣen]

Үндэсний бичиг[засварлах]

ᠡ᠊ᠵ‍ᠠ‍᠊ᠨ
(эжэн)

Галиглах зарчим

Үгийн утга[засварлах]

нэр.
  1. Ямар нэгэн юмыг бүрэн эрхтэйгээр эзэмших эрхийг эдэлсэн хүн

Ойролцоо үг[засварлах]

Нийлмэл үг[засварлах]

гэрийн эзэн - айл гэрийн тэргүүн, толгойлогч
үйлдвэрийн эзэн - төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хийж, борлуулдаг том салбарын удирдагч
газрын эзэн түүх. - феодалын байгуулал, хамжлага бүхий нийгмийн газар эзэмшигч хүн
богд эзэн түүх. - шашин төрийг хослон барьсан хүний гуншин
эзэн суух - а.жинхэнэ эзэн хүний байдлаар хандах, эзэн нь болж бүхнийг мэдэх; б.хүний юмыг өөрийн болгох; в.хаан ширээнд суух
эзэн хаан түүх. - хаант засагтай орны тэргүүн
эзэн эшгүй - а.хариуцах тодорхой эзэнгүй, эзэн нь үл мэдэгдэх; б.нотлох эш баримтгүй

Зөв бичихзүй[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй[засварлах]

э|зэн нэр. ~ суух, эзний, эзэнд, эзнээс, о.тоо эзэд

Үндэсний бичгийн зөв бичихзүй[засварлах]

ᠡ᠊ᠵ‍ᠠ‍᠊ᠨ ᠊ᠣ
ᠡ᠊ᠵ‍ᠠ‍᠊ᠨ ᠳ᠋ᠣ
ᠡ᠊ᠵ‍ᠠ‍᠊ᠨ ᠊ᠢ
ᠡ᠊ᠵ‍ᠠ‍᠊ᠨ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠡ᠊ᠵ‍ᠠ‍᠊ᠨ ᠪᠡ᠊ᠷ
ᠡ᠊ᠵ‍ᠠ‍᠊ᠨ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠡ᠊ᠵ‍ᠠ‍᠊ᠨ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠡ᠊ᠵ‍ᠠ‍᠊‍ᠨ᠋‍ ᠢᠶᠡ‍᠊ᠨ
ᠡ᠊ᠵ‍ᠠ‍ᠣ᠊᠊ᠨ

/~ий /~д /~ийг /~ээс /~ээр /~тэй /~рүү /~ээ /~д

Орчуулга[засварлах]

Этгээд үг[засварлах]

БООС н. байгууллагын тэргүүлэгчА.boss(эзэн)
  • Дэлгүүрийн босс бүх асуудлыг шийддэг.
  • Манай компаний босс өнөөдөр гадуур ажилтай байгаа. бүлгийн ахлагч, удирдагч
НУУЦ НОЁН н. нууц эзэн
  • Жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа нууц ноён нь илэрчээ.
  • Энэ барьж байгаа барилгын нууц ноён нь төрийн өндөр тушаалын албан хаагч юм гэнэ.

Товчилсон үг[засварлах]

Хэлц үг[засварлах]

Өвөрмөц хэлц[засварлах]

үхлийн эзэн - үхлийн шалтгаан, үхэлд хүргэсэн зүйл
хоолны эзэн - а.хүүхэн хэл; б.ажил хөдөлмөр хийх чадваргүй; в.залхуу, хойрго
эзэн нь авах - хулгай авах
эзэн нь таних - хулгай авах~Юм гарсныхаа хэрээр ордог юм. Гарах ёстой гарз байлгүй, эзнээ таньжээ л гэж бодоод тайвшир.
эзэнгүй газар, өмдгүй хаан - өчүүхэн эрхэндээ үзүүргүй эрдэн жолоо зудаггүй аашлахыг ад үзсэн егөөдөл~Чи л хүнээс илүү тэр тогтоолыг мэднэ. Чи чухам нэг эзэнгүй газар, өмдгүй хаан сууж аашилж байна (Төмөрбагана, Малчдын үрс). ~Гээн! Эзэнгүй газар, өмдгүй хаан гэж хирээ мэдэхгүй аашилж байхыг нь үз. Энэ луйварчны... (Т.Өргөн, Хөхүүргийн дэргэд).

Хэвшмэл хэлц[засварлах]

Илжиг нь шавартвал
Эзэн нь сандардаг
Илжиг үхэхэд нохой үхэх
Эзэн үхэхэд боол үхэх
Ихэд дарлага байтугай
Бурханд ч дарлагатай
Энгийн хүнд сургаал байтугай
Эзэн хаанд ч ёстой
Морь нь зогсвол
Эзэн нь явган
Морь ядарвал
Эзэн нь явган
Эвдрэх юманд
Эзэн үгүй
Эд бэхлэг
Эзэн хэврэг
Эд нь хэврэг
Эзэн нь мөнх
Эзэн дуудвал очих ёстой
Эрлэг дуудвал мажийх ёстой
Эзэн дүүрэн
Морь жороо
Эзэн муут мал зуд болоход сүйрдэг
Эрэг муут ус үер болоход хальдаг
Эзэн муутын хороо хүйтэн
Ээж муутын хоол хүйтэн
Эзэн нь амарвал
Морь нь амарна
Эзэн нь ирэв үү
Хазгай барив уу?
Эзэн нь сайдаа зардаг
Эцэг нь хүүгээ зардаг
Эзэн нь хичээвэл
Заяа нь хичээнэ
Эзэн нь хичээвэл
Аз нь хичээдэг
Эзэн нь эдээ таньдаг
Эрэг нь усаа хашдаг
Эзэн нь юмаа мэддэг
Эрэг нь усаа хашдаг
Эзэн нь юмаа
Эцэг нь хүүгээ
Эзэн нь татаж
Ээж нь дуудаа биз
Эзэн сангийн цай
Эмт төгрөгийн хужир
Эзэн хаад наадвал
Иргэд албатаа зовоодог
Эзэн хааны хууль алдаагүй
Эрлэг хааны толь алдаагүй
Эзэн хичээнгүй нь дээр
Түшмэл шударга нь дээр
Элэг бүтэн хүүхэд сэргэлэн
Эзэн сайтай мал цовоо
Эр сайтай нөхөр даруухан
Эзэн сайтай морь аруухан
Эр сайтай эм төлөв
Эзэн сайтай морь номхон
Эр сайтай эм
Эзэн сайтай морь
Эрдэмт ламын тангаргийг бүү эвд
Эзэн хаадын зарлигийг бүү дав
Эрдэмт хүний тангаргийг бүү эвд
Эзэн төрийн зарлигийг бүү дав
Эрдэнэ дээр үгүй
эрдэм дээр байна
Эзэн дээр үгүй
ясан дээр байна
Эцэг эхтэй хүүхэд өөд
Эзэн сайтай мал өөд
Эцэг эхтэй хүүхэд цовоо
Эзэн сайтын мал цовоо
Эцэг эхтэй хүүхэд
Эзэн сайтай мал
Ээж муутын хоол хүйтэн
Эзэн муутын хороо хүйтэн

Аман зохиолд орсон нь[засварлах]

Зүйр үг[засварлах]

Эзний алба ээлжтэй
Хааны алба халаатай

Тайлбар: төрийн алба ээлж, халаатай байдаг

Эзэн дуудвал очих ёстой
Эрлэг дуудвал мажийх ёстой

Тайлбар: төрсний эцэст үхэх нь үнэн

Эзэн хичээвэл заяа хичээнэ

Тайлбар: хичээж чармайж явбал амжилтад хүрнэ

Цэцэн үг[засварлах]

Хэлсэн үгэндээ эзэн болж
Идсэн хоолондоо сав болох

Тайлбар: хэлсэн хийсэндээ эзэн болж явах хэрэгтэй