- Home
- About OBG
- Publications
- Algeria
- Bahrain
- Brunei Darussalam
- Colombia
- Cote d'Ivoire
- ECOWAS
- Egypt
- Gabon
- Ghana
- India
- Indonesia
- Jordan
- Kenya
- Kuwait
- Malaysia
- Mexico
- Mongolia
- Morocco
- Myanmar
- Nigeria
- Oman
- Panama
- Papua New Guinea
- Peru
- Philippines
- Qatar
- Saudi Arabia
- South Africa
- Thailand
- Tunisia
- Turkey
- UAE: Abu Dhabi
- UAE: Dubai
- UAE: Ras Al Khaimah
- Consultancy
- FREE Updates
- Algeria
- Bahrain
- Brunei Darussalam
- Colombia
- Cote d'Ivoire
- Egypt
- Gabon
- Ghana
- Indonesia
- Jordan
- Kenya
- Kuwait
- Malaysia
- Mexico
- Mongolia
- Morocco
- Myanmar
- Nigeria
- Oman
- Panama
- Papua New Guinea
- Peru
- Philippines
- Qatar
- Saudi Arabia
- Senegal
- South Africa
- Thailand
- Tunisia
- Turkey
- UAE: Abu Dhabi
- UAE: Dubai
- UAE: Ras Al Khaimah
- Regions
- Sectors
- Events
- Media
- Contact Us
- Shop
- Subscribe
Country Coverage
Economic Update
Mongolia: Mobile telephony rings the changes
Asia | 7 Dec 2012Монгол улс: Гар утас өөрчлөлтийн замаар
Монгол улсад гар утасны зах зээл маш эрчимтэйгээр хөгжиж, 2G, 3G холболтууд хийгдэж эхэлсэн ба оны эцэс гэхэд эдгээр холболт 100 % хол давсан холболтын хүрээг хамарсан.
Мэдэээлэл холбооны зах зээл дээрх 4 том голлон тоглогч болох Мобиком корпораци, Юнител групп, Скайтел, Ж- мобайл зэрэг компаниуд боломжит 2. 8 сая хэрэглэгчийн төлөөх ширүүн өрсөлдөөний дүнд энэхүү салбар эрчимтэй хөгжиж байна.
Хэдийгээр салбарын хөгжил дэвшил нь хувийн хэвшлийн хөгжил, хөрөнгө оруулалтын тал дээр тодорхой хэмжээний хувь нэмрийг оруулж байгаа боловч асар их хэмжээний мэдээллийн сан үүсэж байгаа юм. Ирландын судалгаа, маркетингийн компанийн 5 сард гаргасан судалгаагаар 2015 он гэхэд Монгол улс 3. 1 сая гар утасны холболт хийгдэх ба өсөлт 2006 онтой харьцуулахад 30 %, 2012 онтой харьцуулахад 117 % өсжээ.
Зах зээлд тэргүүлэгч Мобиком корпорацийн мэдээлсэнээр 9 дүгээр сарын байдлаар 359 хөдөө орон нутгийн төвүүд GSM сүлжээнд холбогдсон ба Өвөрхангай сум, баруун бүсийн Увс аймагийг холбож өргөтгөл хийгджээ.
Олон улсын цахилгаан холбооны холбооноос гаргадаг “Мэдээллийн нийгмийг хэмжихүй” жилийн мэдээлэлийн 2011 оны 10 дугаар сард гаргасан тайланд онцлох нэгэн мэдээлэл гарсан нь Монгол улс 3 шат ахиж 84-т жагссан бол Монгол улс Ази номхон далайн орнуудын мэдээлэл холбооны технологийн тоон үзүүлэлтээр 13-т Тайланд, Индонезийн дээр бичигдсэн байна.
Тус холбоо Монгол улсад өргөн долгионы сүлжээний тархалт 2010 онд 7 % байснаас 2011 онд 13 % хүртэл нэмэгдэж, давтамжийн хэмжээ 4.8 Mbps 5. 3 Mbps ба айл өрхийн компьютер хэрэглээ 22.3- 25. 2 % болон өссөн дүнтэй байна.
Мэдээлэл холбооны салбарын эрчимтэй хөгжилд Засгийн газрын агентлаг Мэдээлэл холбоо Технологийн газраас Ярианы үнэ тарифийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор гаргасан шинэ журам түлхэц болж байна. Албаныхны 9 дүгээр сард мэдэгдсэнээр ирэх оны 3 дугаар сараас үйлчилгээ үзүүлэгч компаниудаас ярианы хугацааны эхний минутын үнийг дахин хянаж, мөн амралтын өдрүүдээр хямдруулсан тарифаар үйлчлэхийг шаардах болно.
Гар утсаараа дамжуулан интернет хэрэглэгчийн тоо нэмэгдсэн ч үнийн асуудал чухлаар тавигдаж байна. Монгол улсын хувьд үнийн өрсөлдөөн шаардлагатай. Мэдээлэл холбооны нэгдэлийн мэдээлсэнээр гар утсанд суурилсан интэрнетийн 1 GB хурдны хэрэглээний 1 сарын үнэ 10. 40 ам. доллар байгаа нь бүс нутгийн хэмжээнд анхаарал татсан асуудал болж байна.
Үнэ тарифийг сайтар нягталж үзэх шаардлагатай байгаа ч Мобиком корпораци 3 G-ээс 4G болгож нэмэгдүүлэхээр зорьсон нь биелэлээ олж эхэлж байна. 2010 онд 31 байснаас 2012 онд төлөвлөсөний дагуу 49 сумдыг 3G холболтоор хангасан. 2009 онд Юнител компани HSDPA 2100 MHz 3G интернэт холболт хийсэн ба мөн энэ онд Мобиком корпорац 3G интернэт нэвтрүүлсэн.
Скайтел компанийн Гүйцэтгэх захирал Д. Болор “ Уламжлалт дуу болон мессеж үйлчилгээний хэрэглээ өөрчлөгдөж, хамрах хүрээ нь багасаж, IPTV, өндөр хурдны гар утасны интэрнет болон интернет протокол, аппликэшнийг дууддаг үйлчилгээнүүдийг хэрэглэх боллоо. Хэдхэн жилийн дараа гэхэд бид 4G болон LTE технологийг хэрэглэж эхэлх болно” гэж мэдэгджээ.
Мобикомын нийт хэрэглэгчийн 25 орчим % буюу 1 сая орчим нь Android, Windows үйлдлийн системтэй ухаалаг гар утас хэрэглэж байна.
Хөдөө орон нутагт Дэлхийн банкны санхүүжилтээр малчдад зориулан 152 сансрын антений сүлжээ татах төсөл хэрэгжүүлсэн. Монгол улс нэг квадрат метр талбайд 2-оос ч бага хүн ногддог дэлхий дээрх хүн амын нягтаршил хамгийн бага улс юм.
Дэлхийн банк Монгол улсын Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийн хөгжлийн өнөөгийн хүрсэн амжилтын салшгүй хэсэг бөгөөд алслагдсан хөдөө орон нутагт дуун болон интернет холболт хийхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. “ Энэхүү ба үйл ажиллагаа нь хувийн хэвшлийн үйлчилгээг хөдөө, орон нутгийн иргэдэд хүргэх алхам болсон” гэж хэлж болно.
Цахилгаан холбооны салбар эрчимтэйгээр хөгжиж байгаа хэдий ч Олон улсын цахилгаан холбооны холбооноос Монгол улсын Мэдээлэл холбооны салбар нийт хувийн хэвшлийхнээс 1-ээс ч бага хувийн НӨТ төлж байгааг мэдээлжээ.
Шүүмжлэгчид тухайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа бол 5 дугаар сард батлагдсан шинэ хуулийн дагуу Гадаадын хөрөнгө оруулалт бүхий оператор компаниуд Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв гадаадын эзэмшил 51 %-иас дээш байх нөхцөлд цаашид үйл ажиллагаа өргөтгөхөд хүндрэлтэй асуудлууд гарна гэж шүүмжилж байна.
Харин шинжээчид зах зээлд хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж, үйл ажиллагаанд Засгийн газрын оролцоо зөв зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ тэд Мэдээлэл холбооны технологи эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах уу гэдэг талаар сайтар бодох хэрэгтэй гэж үзжээ.
More From OBG
Chapter Summary
Economic Updates